НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ МЕНЕЖЕР ХӨТӨЛБӨР

Манай хамт олон Монгол улсад анх удаа “Нэгдсэн менежментийн тогтолцооны чанарын менежер бэлтгэх хөтөлбөрийг Олон улсын стандартын академитай хамтран хэрэгжүүлж байгаа ба хөтөлбөрт “Эрдэнэт” ТӨҮГ, “Хас охь групп ТМЗ” ХХК, “Улаанбаатар принт” ХХК, “Монкон констракшн” ХХК, “Хулан уул” ХХК, “Артизан” ХХК, “Талх чихэр” ХК, “Лутгүн Интернэшнл” ХХК зэрэг байгууллагуудын удирдлагууд болон менежерүүд хамрагдаж байна.

Суралцагчид маань НМТ-ны чанарын менежер хөтөлбөр болон сургалтын агуулга, багш нарын заах арга зүй, ур чадварт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Манай байгууллагаас боловсруулсан Нэгдсэн менежментийн тогтолцооны менежер хөтөлбөрийг сонгон суралцаж буй та бүхэндээ талархлаа илэрхийлж амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *